Autodesk Inventor
| Анхны зохиогч(ид) | Жейкоб Саин |
|---|---|
| Хөгжүүлэгч(ид) | Autodesk |
| Анхны хувилбар | 1999 он |
| Тогтвортой хувилбар | 2025
/ 2024 оны 5 сарын 15 |
| Үйлдлийн систем | Windows |
| Төрөл | Компьютерын тусламжтай дизайн |
| Лиценз | Өмчлөлийн |
| Вэб сайт | www |
Autodesk Inventor нь загварчлах элементээс бүтээгдэх, параметрийн 3D-CAD-Программ бөгөөд үүнийг Autodesk компани хөгжүүлэн борлуулж байна. 3D гэдэг нь огторгуйн загвар буюу моделлыг үүсгэхийг нэрлэдэг. Ингэхдээ тухайн загварыг үүсгэх бүх алхам (элементүүд) болон түүний хэмжээсийн параметр нь ширхэг ширхэгээр оруулан тэдгээрийн хамаарлыг бичиж хадгална. Энэ нь эргээд засвар хийх шаардлага гарахад, буцан хэрэгтэй алхам дээр очиж засвар хийснээр тухайн моделлыг өөрчлөх боломжийг олгодог. Энэхүү зарчим нь мөн эд хэсгийн нийлбэрт хүчинтэй учир механик хөдөлгөөнийг ямар нэг нэмэлт туслах багажгүйгээр дэс дараалалд оруулан бичлэг хийх ч боломжтой.
Шаардлагатай техникийн зураг гаргахын тулд тусгай ажлын алхам хэрэгтэй. Үүний тулд эхлээд үүсгэсэн нэгж эд хэсгийн моделл болон эд ангийн нийлэмжийн моделлуудаа техникийн зураг болгон хөрвүүлэx болон шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ эсвэл нэмэлт тайлбар бичиж цаасан дээр хэвлэх боломжтой болгоно. Энэ хөрвүүлсэн зураг нь анхны моделлтэй шууд хамааралтай учир моделл дээр хийгдсэн бүх өөрчлөлт автоматаар техникийн зурагт өөрчлөгдөж байдаг.
Хэрэглээ

Autodesk Inventor нь механикийн зохион бүтээх хийцэд зориулсан тусгай програм учраас ихэвчлэн механик инженер, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, нимгэн төмрийн боловсруулалт болон аж үйлдвэрлэлийн байгууламж зэрэгт хэрэглэдэг. Програм нь олон бүрдэл хэсгээс бүтдэг. Үндсэн хэрэглээний Autodesk Inventor програм нь 3D-загварчлалын багцаас бүрдэх ба 3D-загвар болон эд хэсгийн нийлэмжийг параметр холбоост оруулах боломжтой. Өргөтгөлүүд нь тусгай хэрэглээ болон тухайн салбарт зориулсан нэмэлт функцийг хэрэглэх боломжийг олгодог. Инвентороор мөн бодит харагдац бүхий фото зураг боловсруулан гаргах нэмэлт орчин ч бас бий.
Content Disclaimer
Informasi ini disarikan dari Wikipedia dan disajikan kembali untuk tujuan edukasi. Konten tersedia di bawah lisensi CC BY-SA 3.0. Kami tidak bertanggung jawab atas ketidakakuratan data yang bersumber dari kontribusi publik tersebut.
- The information displayed on this website is sourced in part or in whole from Wikipedia and has been adapted for the purpose of restating it. We strive to provide accurate and relevant information, however:
- There is no guarantee of absolute accuracy. Wikipedia is an open, collaborative project that can be edited by anyone, so information is subject to change.
- It is not intended to constitute professional advice. The content displayed is for informational and educational purposes only. For important decisions (e.g., medical, legal, or financial), please consult a professional.
- Content copyright. Wikipedia is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike License (CC BY-SA). This means that content may be reused with appropriate attribution and shared under a similar license.
- Responsible use. Any risk arising from the use of information from this website is entirely the responsibility of the user.









