Share to:

Kamikaze

Загвар:Инфобокс хөгжмийн цомог

Kamikaze нь Shady Records, Aftermath Entertainment, Interscope Records-оор 2018 оны 08 дугаар сарын 31-нд дамжуулан гаргасан Америкийн реппер Эминэм-ийн арав дахь студийн цомог билээ. Түүний энэ цомог ямар ч урьдчилсан мэдэгдэлгүйгээр гарсан юм. Цомогт зочин уран бүтээлчдээр Жоинер Лукас, Ройс да 5'9", Жесси Рейез нар оролцсон байна. Гүйцэтгэх продюсероор урьд урьдны цомгууд дээр ажиллаж байсан Доктор Дре энэ удаа өнжиж, тус цомогт гүйцэтгэх продюсероор Эминэм өөрөө ажиллаж, Бои-1да, Тэй Кэйт, Ронни Ж, Майк Вилл Мэйд Ит, мөн байнгын хамтран ажилладаг Люс Ресто зэрэг олон продюсеруудтай хамтран бүтээжээ.

Түүний өмнөх Revival (2017) цомог дээр олон нийтийн туйлширсан хүлээн авалттай байсан тул хөгжмийн сэтгүүлчид Эминэмийн реп хийх чадвар буурч байгаа эсэх талаар маргаж эхэлж байжээ. Гэвч үүний хариуд Эминэм 2018 оны 01 дүгээр сард 2 Чейнз, Прешер нартай Chloraseptic дууны ремиксийг гаргасан байна. Kamikaze цомог нь шүүмжлэгчид болон бусад репперүүдийн түүнд ирсэн янз бүрийн шүүмж, доромжлолын хариуг барьсан сэдэвтэй цомог болсон юм. Тэрээр мөн энэхүү цомгоороо дамжуулан Бисти Бойс хамтлагийн Licensed to Ill (1986) цомогт хүндэтгэл үзүүлсэн байна.

  • Тус цомгоос "Fall", "Lucky You", "Venom", "Good Guy" гэсэн дөрвөн синглүүдийг гаргасан.
  • Арилжааны хувьд дэлхийн 18 оронд нэгдүгээрт бичигдсэн.
  • Түүний АНУ-д ес дэх номер нэг цомог болсон.
  • 2018 оны хамгийн их борлуулалттай хип хоп цомог болсон.
  • Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос platinum гэрчилгээг авсан.

Дууны жагсаалт

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "The Ringer"   5:37
2. "Greatest"   3:46
3. "Lucky You (featuring Joyner Lucas)"   4:04
4. "Paul (Skit)"   0:35
5. "Normal"   3:42
6. "Em Calls Paul (Skit)"   0:49
7. "Stepping Stone"   5:09
8. "Not Alike (featuring Royce da 5'9")"   4:48
9. "Kamikaze"   3:36
10. "Fall"   4:22
11. "Nice Guy (featuring Jessie Reyez)"   2:30
12. "Good Guy (featuring Jessie Reyez)"   2:22
13. "Venom (Music from the Motion Picture)"   4:29
Нийт үргэлжлэх хугацаа:
45:49

Цомгийн гаргасан амжилт

Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
Kamikaze
  • Огноо: 2018 оны 08 дугаар сарын 31
  • Лэйбл: Shady, Aftermath, Interscope
  • Формат: Диск, пянз, кассет, онлайнаар татаж авах, сонсох
1
1
1
1
1
3
2
1
1
1
  • АНУ: 2,750,000
  • Их Британи: 319,730
  • Канад: 152,000
  • RIAA: Цагаан алт
  • ARIA: Цагаан алт
  • BPI: Цагаан алт
  • BVMI: Алт
  • IFPI DEN: Цагаан алт
  • RMNZ: Цагаан алт
  • SNEP: Алт

Content Disclaimer

Informasi ini disarikan dari Wikipedia dan disajikan kembali untuk tujuan edukasi. Konten tersedia di bawah lisensi CC BY-SA 3.0. Kami tidak bertanggung jawab atas ketidakakuratan data yang bersumber dari kontribusi publik tersebut.

  1. The information displayed on this website is sourced in part or in whole from Wikipedia and has been adapted for the purpose of restating it. We strive to provide accurate and relevant information, however:
  2. There is no guarantee of absolute accuracy. Wikipedia is an open, collaborative project that can be edited by anyone, so information is subject to change.
  3. It is not intended to constitute professional advice. The content displayed is for informational and educational purposes only. For important decisions (e.g., medical, legal, or financial), please consult a professional.
  4. Content copyright. Wikipedia is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike License (CC BY-SA). This means that content may be reused with appropriate attribution and shared under a similar license.
  5. Responsible use. Any risk arising from the use of information from this website is entirely the responsibility of the user.
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya