RailML
railML (Англи хэл: Railway Markup Language) нь нээлттэй бөгөөд төмөр замын хэрэглээний өгөгдөл харилцан солилцох боломжтой XML-д суурилсан өгөгдлийн солилцооны хэлбэр юм.
Тодорхойлолт/Танилцуулга

RailML/ТЗТХ (төмөр замын тэмдэглэгээний хэл) нь солилцооны нийтлэг формат бөгөөд төмөр замын тусгай мэдээлэлийг тодорхойлоход XML-ийн системд хэрэглэгддэг. RailML нь дотоод болон гадаад төмөр замын хэрэглээнүүдийн хооронд төмөр замын мэдээлэл солилцох боломж олгодог. RailML нь railML.org-аас "railML.org консорциум" гэж нэрлэгдэх хүрээнд боловсруулагдсан. Энэ нь бүтээлч нийтийн лицензийн дагуу нээлттэй эх үүсвэрийн солилцооны хэлбэр юм (RailML дээрхи үнэгүй бүртгэл нь railML схемийг татаж авах болон хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай). RailML загварын хэл нь UML бөгөөд баримт бичгийн хэл нь англи хэл юм.
Түүх
RailML хөгжүүлэх ажлыг 2002 оны эхээр Fraunhofer-IVI (Дресден, Герман) болон ETH Zürich-IVT (Швейцарын, Цюрих) нь төмөр замын янз бүрийн МТ-ийн програмууд холбох архаг хэцүү нөхцөл байдлын эсрэг санаачлан эхлүүлсэн. Үйл ажиллагааны концепци, цагийн хуваарьт багтаах менежмент, загварчлал эсвэл дэд бүтцийн төлөвлөлт зэрэгт мэдээлэл солилцох нь их цаг хугацаа зарцуулдаг байсан ба зөвхөн тусгайлан боловсруулсан интерфейсүүд болон төмөр замын компаниудын зардлын асуудалд нөлөөлсөн. RailML нь одоо байгаа стандартуудтай ойролцоо хялбар, өөрийгөө тайлбарласан форматыг гарын дор байршуулахыг оролддог. RailML нь хэлэлцүүлгийн дагуу IM/RUs-ийн хэрэгцээтэй нийцэж шинэчлэгдэж өөрчлөгдсөн. Одоо хүртэл хувилбар 1.0; 1.1; 2.0-2.4-ийг татаж авах болон үр ашигтай хэрэглээнд ашиглах боломжтой болсон. RailML V 3 (шинэ топологи загвар болон бусад хувьсалууд) нь хөгжиж байгаа бөгөөд 2019 оны хоёрдугаар сард анхны хувилбар нь railML 3.1 гарсан байна.
RailML схемүүд
RailML нь XML дээр суурилсан бөгөөд дэд бүлгүүд нь бусад одоо байгаа XML-схемүүд тухайлбал MathML болон GML ашигладаг. Энэ нь дэд схемүүдээс бүрддэг. Одоогоор гурван дэд схемүүд нь үр бүтээлтэй ашиглагдаж байна:
- Зам болон дохиоллын тоног төхөөрөмжийн тодорхойлолтод (тэргүүлэх чиглэл) зориулсан дэд бүтэц
- Тээврийн хэрэгслийн тодорхойлолтод зориулсан хөдлөх бүрэлдэхүүн
- Цагийн хуваарь, цагийн хуваарийг тодорхойлон бичих
- Дохиолол маршрутын тодорхойлолтод зориулсан цоожин холбоос
RailML.org Консорциум
RailML-ийн хөгжил дэвшил нь railML.org- санаачлага, бие даасан компаниудын хөгжлийн түншлэл, байгууллагууд болон Европын төмөр замуудаар (жишээ нь: SBB (Швейцар), Deutsche Bahn (Герман), SNCF Réseau (Франц), Infrabel (Бельги), Jernbanedirektoratet болон Bane Nor (Норвеги), ÖBB (Австри), SŽDC (Чех улс), гэх мэт.) дээр суурилдаг. Хагас жил тутмын бага хурал болон онлайн форумууд нь туршлага чөлөөтэй солилцох болон төмөр замын хөгжил дэвшилд оролцох боломжийг олгодог.
Цахим холбоос
Content Disclaimer
Informasi ini disarikan dari Wikipedia dan disajikan kembali untuk tujuan edukasi. Konten tersedia di bawah lisensi CC BY-SA 3.0. Kami tidak bertanggung jawab atas ketidakakuratan data yang bersumber dari kontribusi publik tersebut.
- The information displayed on this website is sourced in part or in whole from Wikipedia and has been adapted for the purpose of restating it. We strive to provide accurate and relevant information, however:
- There is no guarantee of absolute accuracy. Wikipedia is an open, collaborative project that can be edited by anyone, so information is subject to change.
- It is not intended to constitute professional advice. The content displayed is for informational and educational purposes only. For important decisions (e.g., medical, legal, or financial), please consult a professional.
- Content copyright. Wikipedia is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike License (CC BY-SA). This means that content may be reused with appropriate attribution and shared under a similar license.
- Responsible use. Any risk arising from the use of information from this website is entirely the responsibility of the user.









